/ / АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цагдаагийн албаны туг, Сүхбаатарын болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, “Цагдаагийн тангараг” давтах ёслолын арга хэмжээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв талбайд өнөөдөр /2023.05.28/ зохион байгуулагдлаа.
Энэхүү ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж, Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны дэд дарга, хошууч генерал М.Ганболд, Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны гишүүн, цагдаагийн хурандаа Д.Цог, цагдаагийн хурандаа С.Отгонбаатар, аймгийн Засаг даргын орлогч Б.Санжмятав, Эрдэнэбулган сумын Засаг дарга Д.Мөнхбат, Архангай аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг, Ахмадын хорооны дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэцогт, аймгийн Прокурорын газрын орлогч прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Ш.Наранчимэг, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Д.Тулга, аймгийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, Эрүүгийн хэргийн ерөнхий шүүгч, Р.Алтанцэцэг, Иргэний хэргийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа, аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Д.Цэрэндорж, аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга, хурандаа Ж.Ганбаатар, Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Д.Зоригтсайхан, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Б.Наранчимэг, аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн ахмад Г.Ханхүү, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Алтангэрэл, Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын дарга Н.Жавзансүрэн, аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Ц.Мөнхбат, цагдаагийн газрын ахмад ажилчид, Эрдэнэбулган сумын ард иргэд, төрийн алба хаагчид оролцов.
Энэ үеэр Монгол Улсад Дотоодын цэрэг үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүндэт тэмдгээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга Д.Мөнхбат, Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Ганбаатар, “Монгол цагдаа” тэмдгээр цагдаагийн ахмад Б.Чулуунбаатар нарыг тус тус шагнаж, урамшууллаа.
Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна