/ / Тус аймгийн Цагдаагийн газраас аймгийн Прокурорын газар, Шүүхийн шинжилгээний хэлтэстэй хамтарсан зөвлөгөөнийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус аймгийн Цагдаагийн газраас аймгийн Прокурорын газар, Шүүхийн шинжилгээний хэлтэстэй хамтарсан зөвлөгөөнийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хамтарсан зөвлөгөөнөөр Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт 2023” нэгдсэн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах, гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл, ололт амжилт цаашид анхаарах асуудлын талаар хамтарсан шийдвэр гаргах, ажлын уялдаа холбоог сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, шинээр батлагдсан Шүүх шинжилгээний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар санал солилцож, мэдээлэл хийв.
Хамтарсан зөвлөгөөнөөр оролцогч 3 байгууллагын алба хаагчдаас зөвлөмжид тусгах 14 төрлийн санал гарган, хэрэгжүүлж ажиллах шийдвэрт хүрлээ.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна